Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан цахим орчин дахь худал мэдээллийн шүүлтүүр хийхээр судалж байна. Энэ хүрээнд АНУ-ын Стэнфордын их сургуулийн цахим боловсролыг дэмжих төвтэй хамтын ажиллагаа эхлүүлэх, үнэ төлбөргүй цахим номыг олны хүртээл болгох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Дээрх асуудлыг ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тохрилцсон байна.
Уулзалтад ЦХХХЯ-ны ГХАХ-ийн дарга Ц.Орхонтулга, Азийн сангаас Азийн сангийн зөвлөх Сара Тайлор, Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо, Хөтөлбөрийн дэд менежер Л.Дэлгэрмаа нар оролцлоо.