Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн мэдээллийг хүргэе. Тус долоо хоногийн оргил ачаалал арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагт 1493 МВт хүрсэн бол хамгийн их импорт мөн өдөр 311 МВт хүрсэн байна.
Ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтад, 15 хувийг хоол цай хийхэд, 5 хувийг ахуйн цахилгаан техник хэрэгсэл ажиллуулахад, 10 хувийг гэрэлтүүлэгт хэрэглэдэг. Харин гэр бүлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 27 хувийг хөргөгчинд, 21 хувийг цахилгаан зууханд, 18 хувийг гэрэлтүүлэгт, 15 хувийг угаалганд, 11 хувийг зурагтад, 9 хувийг бусад ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэдэг байна.
17:00-22:00 цагийн хооронд онц шаардлагагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж, тогоо тохируулахыг ЭХЯ, ЭХЗХ-ноос уриаллаа.