Zarig.mn сайтыг хаасныг эсэргүүцэж, тус сайтынхан тодорхойгүй хугацаагаар суулт зарлалаа. Учир нь сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурор болон цагдаагийн байгууллагаас гаргаж, энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Zarig.mn домайн нэрийг хар жагсаалтад оруулж, Монголоос тус домайн руу орох хандалтыг нь хязгаарлаад байгаа билээ. Төв талбайд суулт хийж буй zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгээс нөхцөл байдлын талаар тодруулахад "Манай сайтын бидэнд мэдэгдэлгүй гэнэт хаасан. Энэ нь иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан хэрэг. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга огцрох ёстой" хэмээн онцоллоо.
Түүнчлэн өнөөдөр МСНЭ-ээс Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн. Шаардлагыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг гарч ирж авсан юм.