Архангай аймгийн малчдын бэлтгэсэн гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатай мах махан бүтээгдэхүүнийг Улаанбаатар, Дархан хотын иргэдэд хүргэх зорилгоор “Өвлийн идшээ-Архангайгаас” махны өргөтгөсөн худалдааг арванхоёрдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү өртгөтгөсөн худалдаа Улаанбаатар хотод Баянгол дүүрэг, Барс худалдааны төвийн баруун талд “1000 машины зогсоол”-ын талбай, Дархан хотын “Төв талбай”-д нэгдсэн байдлаар болох юм.
“Өвлийн идшээ-Архангайгаас” махны өргөтгөсөн худалдааг Архангай аймгийн Засаг Даргын Тамгын газар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын албанаас хамтран зохион байгуулж байна. Махны өргөтгөсөн худалдаанд сумаараа нэгдсэн зохион байгуулалттай оролцох тохиолдолд шатахууны дэмжлэгийг үзүүлж байгаа юм.