“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагын үүднээс Засгийн газрын хяналтад дахин авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. Онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг ажиллуулахаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас томилов. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан, төсөвт гурван их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ онцоллоо.
Бэлтгэсэн: У.Наран