Монголын Хөрөнгийн биржийн арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 107 718 921 төгрөгийн үнийн дүн бүхий 327 553 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 22 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Стандарт ноос ХК (ALI +14.99%), Увс чацаргана ХК (CHR +14.86%), Эрээнцав ХК (ECV +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -3.23%), Дархан нэхий ХК (NEH -2.89%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -1.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9 805 ширхэг нэгж эрх 5 862 484 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 126 ширхэг үнэт цаас 12 479 000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7095 ширхэг бонд 709 570 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18 560 000 юань буюу 8 937 939 200 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 285 450 ам.доллар буюу 981 017 433 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 10 754 587 038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55 хувиар өсөж, 36 652.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 221 262 806 466 төгрөг боллоо.