"Тавантолгой түлш" ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус мэдээлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанын үеэр танилцуулсан юм. Тодруулбал, дээрх санхүүжилтийн 236.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586.7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “БОАЖЯ-ны 67.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, мидлинг тээвэр, барьцалдуулагч, шуудай, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх хүрээнд айл өрхүүдэд мэдрэгч, бортого худалдан авч суурилуулахад зарцуулсан. Мөн нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалт болон хяналт шалгалтын зардалд 2019 онд 14, 2020 онд 15.4, 2021 онд 26.9, 2022 онд 28.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан" гэлээ.