Улс, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас уул уурхай салбарт байгаль орчны талаар баримталсан болон цаашид баримтлах бодлого, хууль тогтоомжийн хөгжил, уул уурхайн салбарын байгаль орчны нөлөөг буруулах, нөхөн сэргээхээр ажиллаж буй эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Өнгөрсөн 20 жилийн хугацаанд уул уурхайн байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр туулсан замнал, сургамж, ололт амжилтаа дүгнэн хэлэлцэх, Уул уурхайн байгаль орчны хууль тогтоомжид тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар уул уурхайн компаниуд холбогдох төрийн байгууллагуудтай санал бодлоо хуваалцах, Байгаль орчин, нийгэм, засаглалын хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн компаниуд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сорилтуудыг хамтдаа хэлэлцэж, илүү сайн үр дүнд хүрэх хүчин чармайлтаа нэгтгэх, Уул уурхайн компанийн байгаль орчны талаар баримтлах стратегийн талаар ярилцаж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг сонсох юм байна.