Австралийн тал Хятадын усан цэргийн хүчнийг "аюултай, мэргэжлийн бус" байдлаар sonar долгион ашигласны улмаас усан дор ажиллаж байсан Австралийн шумбагчид гэмтсэн хэмээн буруутгажээ
Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлесийн хэлснээр, хэрэг явдал 11-р сарын 14-ний мягмар гарагт Японы эргийн ойролцоох олон улсын усан бүсэд болсон байна.
Шумбагчид Австралийн байлдааны “HMAS Toowoomba” хөлөг онгоцны сэнсийг загас агнуурын тороос цэвэрлэж байх үед Хятадын мөн л цэргийн онгоц ойртон иржээ.
Одоогийн байдлаар сайдын хэлснээр Хятадын цэргийнхэн гидролокатор /акустик туяа ашиглан усан доорх объектын дуу чимээг илрүүлэх хэрэгсэл/ ашиглан гүнд ажиллаж буй шумбагчдад аюул учруулсан байна.
Шумбагчид хэдий ажлаа зогсоож, дээшээ гарсан ч бэртэл гэмтэл авчээ.
Гэмтэл нь харьцангуй хөнгөн ч Хятадын цэргийнхний ийм зан үйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн Ричард Марлес мэдэгдэв.
Австралийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд Хятадын тал одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Лондонд төвтэй Усанд шумбах ажлын эмнэл зүйн зөвлөх хорооны дурьдсанаар, акустик долгион ашиглах нь усан доорх шумбагчдын "толгой эргэх, сонсголын бэрхшээл болон бусад гэмтэл" үүсгэдэг аж