Төрийн байгууллагуудын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдад зориулсан сургалтыг Сангийн яамнаас зохион байгууллаа. Ингэхдээ Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран ажиллажээ.
Сургалтаар дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэхэд чиглэсэн илтгэлүүдийг тавьсан байна. Мөн төрийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой “Дотоод аудитын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх талаарх илтгэл, танилцуулгууд хийжээ.
Сургалтанд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дотоод аудитын нэгжийн 250 гаруй аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар оролцлоо.