2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Азийн бүсэд хамгийн өндөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй улсуудыг Япон, БНСУ, БНХАУ тэргүүлдэг бол хамгийн бага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй улсын тоонд Бангладеш, Лаос, Мьянмар, Пакистан улс ордог. Үүнд Монгол Улс ч гэсэн багтдаг байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоодог аж.