2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг 6 хувь руу шилжүүлсэн. Дээрх хугацаанаас өмнө хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 000 гаруй зээлдэгчид 8 хувийн хүүтэй олгожээ. Эдгээр иргэний хүүний зөрүүг хэрхэн шийдвэрлэх асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар байна. Дээрх хүүний зөрүү болох 450-500 тэрбум төгрөгийг хэрхэн шийдвэрлэж, хаанаас хөрөнгийг нь гаргах асуудал бий. Тэгвэл энэ асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкин дээр үүссэн алдагдлыг Засгийн газрын бондоор нөхөх хуультай. Хуулийн дагуу УИХ-аас шийдвэр гаргавал, хүүний зөрүүний асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж хариуллаа.