Барилгын тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу барилга өмчлөгч, эзэмшигч нь барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй. Нийслэлийн хувьд уг дүгнэлтийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага болох Хотын стандарт, хяналтын газар тодорхой заасан тохиолдлуудыг харгалзан гаргадаг. Тодруулбал,
Орон сууцны байшингийн дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдаж буй бол
Барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулах
Барилга байгууламжид ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарах гэсэн гурван тохиолдолд дүгнэлт гаргах юм. Дүгнэлтийн төрлөөс шалтгаалан хавсаргаж ирүүлэх материалын жагсаалт өөр өөр байна.
Түүнчлэн барилгын нөхцөл байдлаас шалтгаалан улсын байцаагч нэмэлт материал шаардсан тохиолдолд хүсэлт гаргагч түүнийг бүрдүүлэх үүрэгтэй.
Дэлгэрэнгүйг https://standard.ub.gov.mn/technical-report холбоосоор нэвтэрч үзнэ үү.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР