Израил улс Палестины радикал хөдөлгөөн болох ХАМАС-ыг бүрэн ялах ёстой бөгөөд шаардлагатай бол бүх дэлхийн эсрэг тууштай зогсоно гэж Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ.
Олон улсын ямар ч дарамт шахалт болон улс төрчид, цэргийн албан хаагчдын эсрэг хилс гүтгэлэг нь тус улсын тууштай бодлогод нөлөөлөхгүй гэдгийг Нетаньяху онцоллоо.
Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Израилын цэргийн хүчнийхэнд хандан тулалдаанаа зогсоохыг уриалсан явдлыг ёс суртахууны алдаа гэж үзжээ. Мөн Нетаньяху энгийн иргэдийг халхавч болгон ашигласан дайчдын тактикийг хамгаалахаас улстөрчдийг сэрэмжлүүлэв.
Ерөнхий сайдын хэлснээр, ийм тактик өргөн тархаж магадгүй багаа аж.
“Би Францын Ерөнхийлөгч болон бусад найз нартаа хэлэхэд, энэ тактик нь та нарт ч хүрнэ шүү " гэж тэрбээр төгсгөлд нь хэлжээ.
Эмманиуэль Макрон арваннэгдүгээр сарын 9-нд хийсэн мэдэгдэлдээ Газын зурвас дахь энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг онцлоод, Франц улс Палестинд үзүүлэх тусламжаа тав дахин нэмэгдүүлж, 100 сая евро болгоно гэсэн юм.