Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.95 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.47 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.89 сая төгрөгийн үнэд хүрчээ.