Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр тохионо. Тус өдрийг бүх нийтийн амралт болгон хуульчилсан бөгөөд хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Ханги, Булган, Гашуунсухайт зэрэг боомтууд амарна. БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Сүмбэр автозамын боомтууд түр хаана. Харин бусад боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.