Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн гэр хорооллынхны хэрэглэсэн, шөнийн төлбөрийг тэглэнэ. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлнө. Ингэхдээ 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлнө. Харин 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлнө.
Орон сууцны халаалтын төлбөр тооцох талбайг MNS 6058:2009 стандарт буюу “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”-д заасны дагуу хэмжилт хийсэн талбайгаар тооцож төлбөр авах нь. Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх журамтай аж.