УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол нарын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 5-7 өдрүүдэд Лондон хотноо ажиллалаа.
Төлөөлөгчид Британийн Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниел Кавченски, Монгол-Британийн Худалдааны танхимын тэргүүн Жон Гроган, Британийн санхүүгийн болон санхүүд холбогдох мэргэжлийн үйлчилгээний байгууллагуудыг төлөөлөн ажилладаг “TheCityUK” байгууллага, Нортон Роуз Фулбрайт хуулийн фирмийн төлөөлөгчидтэй уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Хөшигийн хөндийд олон улсын санхүүгийн төв байгуулах үзэл баримтлалыг танилцуулж, санхүүгийн төвийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, бүтээн байгуулалтыг хийхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.