Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбооны удирдлагууд БНХАУ-ын Жангсү мужийн Ляньюунганг(Lianyungang) боомтын үйл ажиллагаатай арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд танилцаж байна. Тус боомт нь Хятад улсдаа эхний тавд ордог бөгөөд Монгол Улсын тээврийн логистикийн холимог тээврийн олон улсын сүлжээнд ашиглан хамтран ажиллах боломжтой, томоохон далайн тээврийн компаниуд ажилладаг юм.
Мөн “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хэрэгжсэн Хятад-Казакстаны хамтарсан чингэлгийг төмөр замд шилжүүлэн ачих Логистикийн төвийн ачааг боловсруулж Төв ази руу гаргаж байна. Манай улсын хувьд нэг боомтын хараат байдлаас гарах, дамжин өнгөрөх боомтуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор боомтуудын үйл ажиллагааг судалж байгаа билээ.