Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 394 019 683 төгрөгийн үнийн дүн бүхий 769 279 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 12 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Тавилга ХК (TVL +14.99%), Булигаар ХК (MBG +9.09%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +3.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -12.99%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -4.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4549 ширхэг нэгж эрх 2 081 618 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бонд 400 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19 200 000 юань буюу 9 087 168 000 төгрөгөөр,
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 25 багц 160 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 24 160 000 ам.доллар буюу 83 234 099 200 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3250 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 276 250 ам.доллар буюу 951 714 400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 93 669 482 901 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.66 хувиар буурч, 36 946.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 210 583 469 824 төгрөг боллоо.