“Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног” олон улсын форум хоёр дахь гурав дахь өдрөө боллоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Орчин цагт тээвэр нь олон улсын харилцааны нэгэн чухал гүүр болж, тогтвортой хөгжье гэвэл тээвэр логистикоо хөгжүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг оны эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өсөж, 2023 онд 11.3 тэрбум ам долларын экспорт хийгээд байна. Үр дүнд зам, тээврийн сэргэлт, тээвэр логистикийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж, зам, тээврийн салбарт 74 хувийн өсөлт гарлаа” хэмээн онцоллоо.
2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 1.7 сая, агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнээс агаарын тээврийн олон улсын зорчигчийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин, орон нутгийн зорчигч 27 хувиар өссөн байна. 2023 оны ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 31 хувиар, автотээвэр 2.3 дахин өссөн үзүүлэлт голлон нөлөөллөө.Сүүлийн арав гаруй жилийн дунджаар манай улс жилд 50 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 2023 онд ачаа тээвэр хоёр дахин өссан байна. Экспорт нэмэгдэж, тээврийн салбар өссөний үр дүнд гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар боллоо.
Монгол Улс 2030 он гэхэд экспорт, импортын ачаа тээвэр, нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх тээврийн нийт хэмжээг 300 орчим сая тонн болгож, 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.