Аравдугаар сарын 1-31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 51 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4500 орчим чингэлэг үлджээ. Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байна.
Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1005 чингэлэг байгаагаас ачаатай 876, хоосон 193 чингэлэг байгаа юм.