Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 246 012 021 төгрөгийн үнийн дүн бүхий 1 500 923 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +15.00%), Тавилга ХК (TVL +14,97%), Монноос ХК (MNS +14.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.38%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -2.84%), Төрийн Банк ХК (SBM -1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24 521 ширхэг нэгж эрх 17 018 959 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
ХАрин уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17 536 000 юань буюу 8 260 157 440 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3250 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 255 125 ам.доллар буюу 879 102 071 төгрөгөөр,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6800 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал 523 600 ам.доллар буюу 1 804 205 172 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Ингээд нийт 11 206 595 663 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулжээ. ТOП-20 индекс 0.5 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 10 194 742 991 179 төгрөг боллоо.