Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд өнөөдөр (2023.11.06) Хэнтий аймгийн "Хэрлэн Өндөг" тахианы аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос Хэнтий аймагт суурьшин аж ахуй эрхлээд удаагүй байгаа залуу гэр бүл өдөрт 2000 орчим тахианы шинэ өндгөөр орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээг ханган ажилладаг байна.
"Хэрлэн Өндөг" тахианы аж ахуй нь бордоо, тэжээл хийх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин тахианы сангасаа үнэгүй нийлүүлэх аж.
Ташрамд дурдахад Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Манай улсын өндөгний хэрэглээ жил бүр нэмэгдсээр байгаа ч нэг хүн жилд дунджаар 120 ширхэг өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин бага үзүүлэлт юм байна.