“Газын зурвас олон мянган хүүхдийн оршуулгын газар болов. Энэ бол бусад хүмүүсийн хувьд там" гэж Эдлер хэлжээ.
Бөмбөгдөлтөөс гадна Газын зурваст нэг сая гаруй хүүхэд ундны усны хомсдолд орж харангатаж үхэх аюулд ороод байна гэж тэрбээр цохон тэмдэглэв.
Одоогийн байдлаар тус бүс нутаг өдөрт шаардагдах усны ердөө 5 хувийг Израилаас авч байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч онцоллоо.
Газын зурваст хүүхдүүд, тэр дундаа нярай хүүхдүүдийн дунд шингэн алдалтаас болж эндэгдэл ихсэх аюул нэмэгдэж байгааг тэрээр тэмдэглэв.
Палестин хүүхдүүд далайн давстай ус уухаас өөр аргагүйд хүрсэн нь тэднийг ийнхүү өвчлөхөд хүргэж.
Мөргөлдөөн эхлэхээс өмнө тус бүс нутагт насанд хүрээгүй 800 мянга гаруй хүүхэд буюу орон нутгийн нийт хүүхдийн дөрөвний гуравт сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байсан гэж Эдлер дурдаад даруй гал зогсоож, ус, хоол хүнс зэрэг хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх зам нээхийг уриалав.
Үүнээс өмнө НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн (UNRWA) Ерөнхий комиссар Филипп Лазарини хэлэхдээ, дайн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдэгсдийн 70 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан. Түүний хэлснээр, гурван долоо хоногийн хугацаанд 3.2 мянган хүүхэд уг зурваст нас баржээ. "Энэ нь ямар ч дайны дагалдах хохирол байж болохгүй" гэж Лазарини онцолжээ.