Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж, тэмцээн тарсний дараа 30 гаруй хүүхдүүд хоорондоо зодолдсон нөхцөл байдал урьчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.