Хаягдсан нохой муурны асрамжийн газрыг тодорхой байршлуудад нээхээр ажиллаж байна.
Нохойгоо хараа хяналтдаа байлган бусдад гэм хор учруулахгүй байх, тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх нь иргэний үүрэг.
Мөн иргэд нохой муурныхаа үржлийг зогсоох арга хэмжээ авдаггүйгээс тэнэмэл, золбин гэгдэх нохой, муурны тоо нэмэгдсээр байна.
Энэ асуудлыг муур, нохдод spay хийх аргаар шийдвэрлэхээр мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажлыг эхлүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.