Баянгол дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудын дунд сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023” уралдааныг энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нэг сарын хугацаатай амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд тайлангаа ирүүлж оролцсон 13 сургуулийн 7327 суралцагч экологийн мэдлэг боловсрол олгох сургалт, эсээ, гар зургийн уралдаанд материалаа ирүүлэн хамрагдлаа. Үүнээс:
Нийслэлийн Ерөнхий боловсролын 51-р сургууль 87 оноогоор 1-р байр
Нийслэлийн Ерөнхий боловсролын 47-р сургууль 81 оноогоор 2-р байр
Нийслэлийн Ерөнхий боловсролын 38-р сургууль 70 оноогоор 3-р байр эзлэсэн бол Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургууль чамлахааргүй өндөр үзүүлэлт гарган идэвх санаачлагатай оролцлоо.