Хөдөө аж ахуйн биржийнхэн Эмээлтэд байрлах ложистикийн төвд амьд малын төрөлжсөн худалдааг энэ сарын 10-нд зохион байгуулах юм байна. Энэхүү төрөлжсөн худалгаагаар таваарын малын арилжаанаас гадна шилмэл сайн үүлдрийн малыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ. Мөн өвс тэжээлийн худалдаа болно хэмээн салбарын яамнаас мэдээллээ. Товчхондоо дээрх өдөр эрчимжсэн аж ахуйчид, хоршоологч, малчид гээд бүгд нэг дор цуглах нь. Малчид энэ үеэр бүтээгдэхүүнээ мах бэлтгэлийн үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой. Хамгийн гол нь малчдад мал эмнэлгийн шаардлага хангасан мах борлуулах ганцхан шаардлага тавьж байгаа аж.
Харин иргэд, судлаачдын зүгээр бүртгэлтэй, гарал үүсэл нь баталгаатай, малыг дуудалга худалдаанд оруулахыг хүсэж буй. Улмаар дуудалга худалдаа хийхийн тулд эхлээд мал, амьтаны гарал үүсэл, удам зүйг тогтоох мэдээллийн нэгдсэнд баталгаажуулах, худалдах малын урьдчилсан тоо толгойн мэдээлэл, байршлыг тогтоож, Засгийн газрын тогтоосон эрүүл бүсэд байгаа, эсэхийг тодорхойлох ёстой хэмээн үзэж буй. Мөн малын өвчин дамжин халдах асуудал, эрсдлийн үнэлгээг тогтоож хамгаалах бодолго зааварчилгааг өгөх ёстой хэмээн иргэд байр сууриа илэрхийлсэн.