2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо,101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийжээ.
Аравдугаар дугаар сарын 31-ны өдрийн байдлаарх тариалалтын мэдээллийг хүргэе.
Өнөө жил 312.5 мянган га-гаас 433.1 мянган тонн үр тариа хураана. Үүнээс
289.0 мянган га-гаас 413.3 мянган тонн улаанбуудай,
17.9 мянган га-гаас 174.4 мянган тонн төмс,
13.1 мянган га-гаас 167.2 мянган тонн хүнсний ногоо,
70.8 мянган га-гаас 202.4 мянган тонн тэжээлийн ургамал,
96.5 мянган га-гаас 41.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
Мөн үр тарианы 92.1 хувь, хөмсний 97.9 хувь, хүнсний ногооны 97.6 хувь, тэжээлийн 69.6 хувь, тосны ургамлын 79.5 хувийг хураан аваад байна.