МХБ-ийн өнөөдрийн энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 81 742 031 төгрөгийн үнийн дүн бүхий 231 774 ширхэг хувьцаа арилжаалагджээ. 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монинжбар ХК (MIB +14.93%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +12.14%), Адуун чулуун ХК (ADL +8.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -11.04%), Монгол шилтгээн ХК (MSH -3.70%), Монгол Базальт ХК (MBW -2.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9617 ширхэг нэгж эрх 5 984 891 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 133 662 ширхэг үнэт цаас 841 254 350 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19 072 000 юань буюу 8 983 484 160 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн 65 хувийн агууламжтай төмрийн баяжмал 309 000 ам.доллар буюу 1 065 311 490 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Ингээд нийт 10 977 776 922 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 1.24 хувиар өсч, 36 558.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 219 329 430 162 төгрөг боллоо.