Энэ оны эхний 10 сард хот хоорондын 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр 1.5 сая зорчигч зорчжээ. Харин улс хооронд 23 470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчилснийг ЗТХЯ-наас мэдээллээ. Түүнчлэн 1-10 дугаар сард БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтоор 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 62 хувиар өссөн дүн болжээ. Үүнд нүүрс 50 сая тонн, газрын тос 428, зэсийн баяжмал 535, төмрийн хүдэр 142 мянган тонн, жонш 973 тонн багтсан аж. Үүнээс гадна “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуйн нэгж, 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд таних тэмдэг олгосон гэнэ.