Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг II сургуулийн урд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ. Нийслэлд анх удаа ийм тэмдэглэгээ хийсэн аж. Сургуульд орчмын бүсэд явган зорчигчийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг арга хэмжээг санаачлан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн юм байна. Цаашид тус дүүргийн сургууль орчмын бүх бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттайгаар байршуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, гэр хороололд байрладаг 35, 58 дугаар сургуулийн ойр орчмын гарцыг ийнхүү өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Гэр хороололд хяналт шалгалт тааруугаас автомашинтай иргэд хурд хэтрүүлэх, улмаар явган зорчигчид аюул осолд өртөх эрсдэл өндөр тул эхний ээлжид авто замын гарцуудыг нь гэрэлтүүлэхээр болсон аж.
Бэлтгэсэн: М.Оч