"Монголын хөрөнгийн бирж" ХК нь аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрс, найман удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулжээ. Ингэснээр нийт 185 125 403 827 төгрөгийн арилжаа хийсэн байна. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК нийт 409.6 мянган тонн нүүрсийг арилжжээ. Харин 78.6 мянган тонн төмрийн баяжмалыг тонн бүрийг нь 70.5-76.5 ам.доллараар худалдсан байна.
Аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 10 199 225 863 861 төгрөг боллоо. ТОП-20 индекс 35 589.49 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.