10 дугаар сарын 27-ны Баасан гарагт БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгсжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
10-р сарын 26-нд Ерөнхий сайд асан гэнэт зүрхний шигдээс болсон бөгөөд "аврах бүх арга хэмжээ амжилтгүй болсны" улмаас 27-ны 00:10 цагт нас баржээ.
Ли Кэчян 2013 оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын шийдвэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдсон юм.
Тэрбээр 2018 оны гуравдугаар сард энэ албан тушаалд дахин сонгогдож, 2023 оны гуравдугаар сард түүнийг сольсон юм.