"ЦДҮС" ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Багануур – Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг хийж дуусгалаа. Нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэгсэлтэйгээр 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс аравдугаар сарын 21-ний хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн тушаалын дагуу техникийн комиссын шийдвэрээр Багануур –Бөөрөлжүүт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №1-33-р тулгуурыг 209, 210-р агаарын шугамын №279-р тулгуурт шилжүүлж, холбон хүчдэлд амжилттай залгав.
Багануур – Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-н нэгдүгээр багцын 15,65 км трассын урттай хос хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд ийн аюул осолгүй, амжилттай гүйцэтгэлээ.