Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг дуусгасан тухай ЭХЯ-наас мэдээлэв. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 15.65 км трассын урттай хос хэлхээт ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг ийнхүү гүйцэтгэж дуусжээ. Тодруулбал, нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн тавдугаар сарын 8-наас энэ сарын 21-ний хооронд үүнийг гүйцэтгэсэн аж. Дээрх яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу техникийн комиссын шийдвэрээр Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын ЦДАШ-ын ¹1-33 дугаар тулгуурыг 209, 210 дугаар агаарын шугамын ¹279 дүгээр тулгуурт шилжүүлж холбосноор хүчдэлд амжилттай залгасан байна.
Бэлтгэсэн: Ц.Ундрал