Аравдугаар сарын сарын 1-нээс аравдугаар сарын 20-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 31 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4350 орчим чингэлэгийн үлдэгдэл бий.
Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байна. Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1008 чингэлэг байгаагаас 897 ачаатай, 183 хоосон чингэлэг байгаа мэдээллийг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өглөө.