Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 107,471,854 төгрөгийн үнийн дүн бүхий 626,051 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрээнцав ХК (ECV +14.99%), Улсын их дэлгүүр ХК (UID +11.64%), Монноос ХК (MNS +11.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -14.84%), Ремикон ХК (RMC -10.59%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -8.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,023 ширхэг нэгж эрх 5,739,648 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 747 ширхэг үнэт цаас 37,350,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 2,947,360 төгрөгт хүрлээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,621,888,000 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,088,883,200 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 10 багц 32,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,291,250 ам.доллар буюу 7,907,287,050 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 484,250 ам.доллар буюу 1,671,185,490 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Ингээд нийтдээ 21,442,752,602 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 35,074.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,225,992,574,116 төгрөг боллоо.