Дэлхийн банкны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд тусгасан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн гоц халдварт, халдварт өвчний хэвшил омгийг сэргээх, зарим ийм өвчнөөс сэргийлэх вакцины идэвхт чанарын сорилт гүйцэтгэх зориулалт бүхий мал, амьтны туршилт, шинжилгээний Амь сорил, био аюулгүйн туршилтын лабораторийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулжээ. Тэдгээр амь сорил, био аюулгүйн, туршилт шинжилгээний лаборатори нь био аюулгүйн хоёрдугаар зэрэглэл хангасан онцгой объект бөгөөд малын гоц халдварт өвчний сорилт туршилтын ажлыг мал, амьтанд хийж гүйцэтгэх аж. Туршилт шинжилгээний лабораторид мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэлийн аюулгүй байдал, пироген болон хорон, идэвхт чанарын туршилтыг мал, амьтанд хийхийг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Бэлтгэсэн: Б.Сонор