ХААН Банк “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2023 оны 10-р сарын 6-ны өдрөөс эхлэн “Орлого дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
2023-2025 онд хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 19, 22, 24-р хороо, Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7, 8-р хороо, Баянзүрх дүүргийн 5, 19, 22, 24, 27, 30, 31, 32, 41-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30, 39-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8-р хороо, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 6, 15-р хорооны иргэд “Өрхийн бизнесийг дэмжих бичил зээл” болон “Мэргэжлийн боловсролыг дэмжих зээл”-д хамрагдах боломж бүрдэж буй.
Эдгээр зээлд хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой юм.
- “Орлого дэмжих хөтөлбөр”-ийн Өрхийн бизнесийг дэмжих зээл
Зориулалт: Иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанар, нийгэм эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор тус зээлийг олгоно.
Зээл хүсэгчид тавигдах ерөнхий шаардлага:
- Зээл хүсэгч иргэн нь тухайлан заасан дүүрэг, хороонд албан ёсны харьяалалтай оршин суугч байх;
- Үндсэн зээл хүсэгч 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх;
- Зээл хүсэгч эсвэл түүний гэр бүлийн гишүүдийн аль нэг нь “Гүүд Нэйборс” ОУТББ-аас хэрэгжүүлдэг бусад төсөл, хөтөлбөрт хамрагдаж буй тохиолдолд энэ тухай тодорхойлолтыг ОУТББ-аас эх хувиар нь авсан байх (“Гүүд Нэйборс” ОУТББ-аас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдэд хамрагддаггүй бол тодорхойлолт шаардахгүй);
- Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар ХААН Банк болон бусад банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үлдэгдэлтэй зээлүүдийн ангилал хэвийн байх;
- Тухайн бизнесээ хамгийн багадаа 6 сар эрхэлсэн байх;
- Бизнесийн орлогыг нотлох дотоод тайлан, орлого зарлага, үр ашгийн тооцоогоо хөтөлсөн гар тэмдэглэл, бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын үлдэгдлийн жагсаалт, авлага өглөгийн баримт, дансны хуулга, кассын тайлан гэх мэт холбогдох материал нь бизнесийн үр ашгийг тогтоож, зээл төлөх чадварыг тодорхойлох боломжтой байх;
- Зээлийн зарцуулалт болон эргэн төлөлтийн төлөвлөгөөтэй байх;
- Бусад нөхцөл шаардлага нь банкны бизнесийн зээлийн холбогдох шаардлага.
Зээлийн хугацаа: 12 хүртэл сар, хөнгөлөлтийн хугацаа байхгүй
Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ: 3,000,000 хүртэл төгрөг. Давтан зээл хүсэгч 4,000,000 хүртэл төгрөг байна.
Зээлийн жилийн хүү: 9%
- “Орлого дэмжих хөтөлбөр”-ийн Мэргэжлийн боловсролыг дэмжих зээл
Зориулалт: Мэргэжлийн боловсрол эзэмшиж, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээтэй болоход зориулан сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү төслийн зээлийг олгоно.
Зээл хүсэгчид тавигдах ерөнхий шаардлага:
- Зээл хүсэгч иргэн нь тухайлан заасан аймаг, дүүрэг, хороонд албан ёсны харьяалалтай оршин суугч байх;
- Үндсэн зээл хүсэгч 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх;
- Зээл хүсэгч эсвэл түүний гэр бүлийн гишүүдийн аль нэг нь “Гүүд Нэйборс” ОУТББ-аас хэрэгжүүлдэг бусад төсөл, хөтөлбөрт хамрагдаж буй тохиолдолд энэ тухай тодорхойлолтыг ОУТББ-аас эх хувиар авсан байх (“Гүүд Нэйборс” ОУТББ-аас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдэд хамрагддаггүй бол тодорхойлолт шаардахгүй);
- Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар ХААН Банк болон бусад банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үлдэгдэлтэй зээлүүдийн ангилал хэвийн байх;
- Мэргэжлийн боловсрол олгодог их дээд сургууль, политехник коллеж, коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд суралцдаг эсвэл суралцахаар элссэн батламжтай байх;
- Орлогоо нэмэгдүүлэх зорилгоор боловсрол эзэмшиж, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй болох шаардлагатай байгаа болон цаашид орлого нь хэрхэн нэмэгдэх тухай хүсэлт (суралцах, ирээдүйд ажиллах төлөвлөгөө) гаргасан байх;
- Үндсэн зээл хүсэгч нь оюутан, хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин эсвэл бизнесийн орлоготой гэр бүлийн гишүүн байх;
- Бүрдүүлсэн материалаар үндсэн зээл хүсэгч оюутны гэр бүлийн гишүүн эсэх нь баталгаажих боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулах баримтыг авчирсан байх;
Хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалингийн орлоготой тохиолдолд:
-
-
-
- Тэтгэвэрт гарах наснаас өмнө зээл төлөгдөж дуусахуйц байх;
- Зээлийн судалгаа хийгдэх үед тухайн байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
- Өр орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх;
-
-
Хамтран үүрэг гүйцэтгэгч нь бизнесийн орлоготой тохиолдолд:
-
-
-
- Тухайн бизнесээ хамгийн багадаа 6 сараас доошгүй хугацаанд эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
- Бизнесийн орлогыг нотлох дотоод тайлан, орлого зарлага, үр ашгийн тооцоогоо хөтөлсөн гар тэмдэглэл, бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын үлдэгдлийн жагсаалт, авлага өглөгийн баримт, дансны хуулга, кассын тайлан гэх мэт холбогдох материал нь бизнесийн үр ашгийг тогтоож, зээл төлөх чадварыг тодорхойлох боломжтой байх;
-
-
- Бусад нөхцөл шаардлага нь банкны хэрэглээний зээлийн холбогдох шаардлага.
Зээлийн хугацаа: 12 хүртэл сар, хөнгөлөлтийн хугацаа байхгүй.
Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ: 3,000,000 хүртэл төгрөг буюу (Тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй )
- Давтан зээл хүсэгч 4,000,000 хүртэл төгрөг байна. (Тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй )
Зээлийн жилийн хүү: 9%
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк