НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирлыг ирэх өнөөдөр буюу /2023.10.18/ 13.00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулж байна. Тус тохиролд 2023 оны есдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Монгол Улсын төлбөрийн баримтын сугалааны шинэчилсэн хувилбарыг шууд нэвтрүүлгээр дамжуулдаг. Иргэд өөрийн байгаа газраасаа ebarimt аппликэйшнээр болон Боловсрол суваг телевизээр сугалааны тохирлыг шууд хүлээн авах боломжтой. Энэ удаагийн сугалааны тохирлын онцлог нь иргэдийн гар утсанд тохирлын мэдээллийг тухай бүр дамжуулах ба супер ялагч заавал тодрох давуу талтай юм.