ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Глобал таймс”-т ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийд үүсээд байгаа геополитикийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлэх оролцогчид гэж онцолжээ.
Мөн тэрбээр “Хоёр орны удирдагчдын аливаа харилцаа нь байр сууриа нэгтгэх, хоёр талын хэлэлцээр хэрхэн хэрэгжиж байгаад дүн шинжилгээ хийх ач холбогдолтой. Хоёр талын удирдагчийн аливаа харилцаа холбоо нь байр сууриа нэгтгэх, хоёр талын хэлэлцээр хэрхэн хэрэгжиж байгаад дүн шинжилгээ хийх боломж” гэдгийг дурдлаа.
Аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотноо 140 гаруй орны 4000 гаруй төлөөлөгч оролцож буй "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин онцлох зочноор айлчилж байна. Мөн дээрх хугацаанд Орос-Хятадын яриа хэлэлцээ, дээд түвшний уулзалтуудыг төлөвлөжээ. Тодруулбал, В.Путины хоёр өдрийн айлчлалын төлөвлөгөөнд Вьетнам, Монгол хоёр улсын ерөнхийлөгч нартай хийх хоёр талын уулзалт багтжээ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Бүс ба зам” арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн тэргүүнүүдийг албан ёсоор угтан авах ёслолд оролцоно.Түүнчлэн Орос-Хятадын хэлэлцээнд оролцож, хоёр талын бусад уулзалт хийх юм байна.
Эх сурвалж: Итар Тасс