Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2023 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувь, өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.3 хувь), боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар өссөн нь нөлөөлсөн.
Мөн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувиар тус тус нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар жилийн хугацаанд 10.1 хувиар суларчээ.