Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 17-21-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлалт хийнэ. Тодруулбал, дээрх чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийнэ. Тиймээс хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулах юм.
Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэд, зорчигч та бүхэн зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоорой.