Аравдугаар сарын 1-10-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд нийт 10 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 4450 орчим чингэлэг үлджээ.
Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байгаа юм.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1061 чингэлэг байгаагаас ачаатай 910, хоосон 151 чингэлэг байна.