Эрдэнэсийн эрэл, түүнтэй холбоотой түүх олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд баримтат болон зохиомол домгууд холилдон улам баяжсаар иржээ. Далайн дээрэмчдийн эд баялаг, эртний хаадын алдсан, нуусан авдар авдар эрдэнэс гээд одоог хүртэл олдоогүй асар их баялгын тухай үлгэр домгууд хэдэн зууны турш хүмүүсийн хүсэл, сонирхлыг татсаар байна.
Харин орчин цагт эрдэнэсийн эрэл, нууцыг тайлах энэхүү адал явдал нь оюун ухааны сонирхолтой аялал болжээ. Нэн орчин үеийн чиглэлээр бүтээлээ туурвигч Дашдоржийн Отгонбаяр “Нууцаас нууцад” уран бүтээлийн үзэсгэлэндээ “эрдэнэс” гэж юу болох, түүний нууцын тухай өгүүлэх үлгэр, ид шидийн ертөнц мэт өрөг урлагийн бүтээлээ бидэнд дэлгэлээ.
Уран бүтээлч Д.Отгонбаяр нь хүүхэд ахуйдаа “нууц” нэртэй нэгэн тоглоом тоглодог байсан нь түүний сэтгэлд тод ул мөр үлдээжээ. Түүний багад бидний хүүхдүүдэд элбэг олддог сайхан юмс ховор, тоглох тоглоом ч тоотой байсан учраас хүүхдүүд гялгар чихрийн цаас, эсвэл ямар нэгэн өөрийн нандин зүйлийг шилний хагархайгаар дарж газарт булан дараа нь тэрхүү эрдэнэсээ хайж олон нарны гэрэлд гялалзахыг ахин дахин харж баясдаг байжээ.
Энэхүү гэгээн дурсамжаасаа сэдэвлэн тэрээр нас насны хүүхдүүдээр өөрсдийнх нь “эрдэнэс”-ийг шавраар бүтээлгэн үзэсгэлэндээ багтаасан аж. Хүүхдийн гэгээн ертөнц, ер бусын дахин давтагдашгүй сэтгэмж, бидний үнэт эрдэнэс болсон тэдний хүсэл тэмүүлэн дүүрэн бүтээлүүдээр хүрээлэгдсэн өрөг урлагийн бүтээл нь “эрдэнэс” болоод бидний эрхэм үнэт зүйл чухам юун дээр тогтож байгааг сануулах мэт байлаа.
Ташрамд дуулгахад “Нууцаас нууцад” уран бүтээлийн үзэсгэлэн Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерейд 2023.10.28 өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд үнэ төлбөргүй олны хүртээл болох тул соёл урлагт шимтэн дурлагч хэн бүхнийг урьж байна.
Куратор Ц.Солонго
Өрөг урлагт бүтээлээрээ оролцогчид:
А групп:
Аръяабал.Э, Анар.М, Ананд.О, Алдар.О, Амина.М, Авид.Ц, Билгүүдэй.Б, Мичид.Ц, Орхонболд.Э Сондор.Э, Солонго.Т, Тэнүүн.М, Тэмүүлэн.М, Хан-Очир.М, Хишигжаргал.Д, Халиун.Г, Хантайшир.А, Чингүүн.А, Энх-Од.Э, Энхжин.Э, Энхзаяа.А
В групп:
Аръяа.Д, Ананд.С, Ану.А, Амин-Эрдэнэ.О, Баттөгөлдөр.Г, Биндэръяа.Н, Билгүүнзаяа.Ц, Баттулга.М, Бат-Амгалан.Б, Бадамханд.Б, Гэгээнхишиг.Б, Индраа.Н, Майдар.Д, Мөнхзаяа.А, Маргад-Эрдэнэ.М, Номин-Эрдэнэ.У, Оюу-Эрдэнэ.У, Сүмбэр.С, Сод-Эрдэнэ.Д, Төгс-Оюун.Ү, Тэргэл.Ү, Урангоо.М, Хаш-Эрдэнэ.Д, Цэхлэн.У, Цэгцлэн.У, Энэрэл.Г, Элбэрэл.Г
С групп:
Али.С, Амарсанаа.Ж, Анар.Э, Амирлан.А, Анужин. Бал, Анужин. Бат, Ану-Од.А, Ану-Үжин.М, Баасан-Очир.Г, Болортуяа.Ч, Буянзаяа. Б, Ганбаяр.Г, Дөргүн.Н, Золзаяа.М, Ихбаясгалан.Б, Ихзаяа.Б, Мандахзаяа.Б, Маргад.Ш, Марал.Х, Мишээл.Б, Мөнхбаяр.Ч, Мөнхгэрэл.Г, Мөнхрагчаа.Ж, Мөнхчанарав.А, Нандин- Учрал.Б, Нандин-Эрдэнэ.Б, Нарангэрэл.Б, Номин.А, Одхийморь.Э, Өсөх- Ирээдүй.Ц, Төгстөгөлдөр.Ч, Төрмөнх.О, Түдвэндорж.А, Тэмүүжин.Н, Ундрах.Э, Үүрийнгэгээ.Б, Халиунаа.Б, Хос-Эрдэнэ.Э, Хулан.Д, Хулан.Н, Хэрлэн.Э, Цээмаа.Б, Чингүүн.О, Шинэдулам.Б, Эгшиглэн.Ц, Эмүүжин.С, Энхлүүн.С, Энхмаа.Б, Энхмөрөн.Ц, Эрхэмбаяр.М, Элбэрэл.М, Эрдэнэбаяр.Г
D групп:
Анир.М, Буянзаяа.Б, Итгэлбазар.Г, Итгэлсад.Д, Мөнхжин, Монголжин.С, Сондор, Саран-Эрдэнэ.Г, Хангай.Б, Энэрэл.М, Энхжин.В, Дэгмү.Ц, Энгүүн.Б
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк