Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр Парис хотын Засаг дарга Анн Идалго, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей болон тус улсын Сенатын танхимын ерөнхийлөгч Жерар Ларше нар манай Ерөнхийлөгчид бараалхав. Сенатын танхимын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
Цаашид харилцан сонирхсон салбартаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын шийдвэр чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэх талаар тэд санал солилцсон байна.
Сенатын танхимын ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсээд, хоёр улсын болон парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.
Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын бизнес форумд оролцон үг хэлсэн юм. Манай улсад Францын нийт 66 компани бүртгэлтэй, тэдний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байдаг аж. Ерөнхийлөгч үгэндээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, аж үйлдвэрлэл хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байгааг онцлов. “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институцын шинэчлэл хийж, хичээж байгаа, тиймээс Монгол Улсад итгэж болно гэсэн санааг тэр бээр түлхүү илэр хийлсэн юм. “Хоёр орны харилцан ашиг тай хамтын ажиллагаанд Францын туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал. Тиймээс хувийн хэв шил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах нь энэ форумын гол зорилго” гэжээ. Мон гол Улс өнөөдрийн байдлаар 26 улстай Давхар татвараас чөлөөлөх, 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээр байгуулсан юм байна. Манайд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн олон оронд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг Тө рийн тэргүүн мөн онцолсон. Тухайлбал, Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжтой гэнэ. Энэ өдрийн орой Монгол Улсын соёлын элч Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийсэн юм. Уг тоглолтыг Ерөнхийлөгч гэргийн хамт үзэж сонирхсон байна.