Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлд үүлэхээр НПГ-т шилжүүллээ. Уг нь эл хэргийг 2022 оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрл үүлэх болсон ч урьдчилсан хэлэлц үүлгийн хурлаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааснаас хойш дахиж шүүхийн босго даваагүй байгаа юм. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгж үүдийн удирдлагыг хясан боогдуулж, өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмс өх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөг өөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан Богдхан уулын дархан цаазат бүсийн Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчинг үй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөг өөр үнэлж борлуулсныг ч тогтоосон. Тодруулбал, түүний төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 оны арванхо ёрдугаар сарын 30-нд Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд 0.9 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгосон байж. Гэтэл уг хугацаа нь дууссан газрыг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, албан тушаалаа ашиглаж, шууд худалдан авахыг тулган шаардсан хэрэгт холбогдсон юм.
Мөн “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болсон. Улмаар тус компанийн захирлын эхнэрт 2020 оны тавдугаар сард шилжүүлсэн байдаг. Ингээд ХААН банкнаас 182.5 сая төгрөгийн зээл авч, уг орон сууцаа эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-ийн өмчлөлд шилж үүлж өөртөө болон “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.