Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын хурал болной“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриатайгаар энэ сарын 13-14-нд зохион байгуулахаар болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиосон. Уг өдрийн хүрээнд дээрх хурлыг хийхээр болсноо Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтн үүдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, аймаг, дүүрэг бүрд сэтгэц, донтолтын эмч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах зэргээр салбарын хүний нөөц нэлээд сайн нэмэгдэж буй юм байна. Гэсэн ч энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байгаа аж. Тухайлбал, манай улс хоёрхон удаа л хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судалжээ. Эхнийх нь 1981-1991 онд үргэлжл үүлсэн судалгаа юм байна. Сүүлийнх нь 2013 онд хийсэн судалгаа бөгөөд үүгээр манай улсын таван хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй, найман хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовуурьтай, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай гэсэн дүн гаргасан аж. Мэргэжилтнүүдийн хувьд жил бүр судалгаа хийх сонирхолтой ч санхүүгийн асуудлаас болж хэрэгжүүлж чаддаггүй гэнэ. Учир нь манай улс сэтгэцийн эрүүл мэнд, ялангуяа энэ чиглэлийн судалгаанд маш бага төсөв зарцуулдгийг АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Д.Оюунсүрэн хэлэв. Тиймээс бүх нийтийг хамарсан бус, хязгаарлагдмал хүрээтэй судалгааг эрдэмтэд, мэргэжилтн үүд хийж ирсэн аж. Харин өдгөө эрт илрүүлгийн үеэр сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуумжийг иргэдээс авч буй бөгөөд энэ нь судалгааны томоохон эх сурвалж болохыг ЭМЯ-ныхан дурдлаа. ЭМЯ, ДЭМБ, АШУҮИС зэрэг холбогдох байгууллагынхан хамтран “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулж буй агаад үүгээр Монгол Улсад тулгамдсан сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг тодруулахыг зорьсон гэнэ.